Friday, January 1, 2021

Үйлчилгээний нөхцөл

 Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь сургалт зохион байгуулагч болон суралцагчийн хооронд сургалт үргэлжлэх хугацаанд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь сургалт зохион байгуулагчаас зохион байгуулж буй бүх төрлийн сургалтанд ижил мөрдөгдөнө.

1.3. Сургалт зохион байгуулагчаас зохион байгуулж буй сургалтанд хамрагдсанаар ямар нэг боловсролын болон мэргэжлийн стандартыг хангасан талаарх баталгаа болохгүй.

Хоёр. Нэр томъёо

2.1. “Сургалтын хөтөлбөр” гэж суралцагч сургалтанд бүртгүүлэх үед сургалт зохион байгуулагчаас нээлттэй танилцуулсан сургалтын агуулгыг жагсаасан жагсаалт бүхий хүснэгт. Сургалтын хөтөлбөр нь тухайн шатны сургалтын онлайн бүртгэлийн эхэнд байрлах бөгөөд суралцагч нь онлайн сургалтын бүртгэлд бүртгүүлснээр сургалтын хөтөлбөртэй урьдчилан танилцсан гэж үзнэ.

2.2. “Бүртгэлтэй имэйл хаяг” гэж суралцагч сургалтанд бүртгүүлэх онлайн бүртгэл дээр бөглөж ирүүлсэн gmail төрлийн имэйл хаяг.

2.3. “Сургалтын платформ” гэж онлайн сургалтын видеог байршуулсан веб сайт (www.eazystat.com).

2.4. “Сургалт үргэлжлэх хугацаа” гэж сургалтын хөтөлбөрт дурьдсан хугацаа. Сургалт үргэлжлэх хугацааг суралцагчийн бүртгэлтэй имэйл хаягаар сургалтын платформд нэвтрэх эрх үүсгэсэн өдрөөс эхэлж тооцох ба нэвтрэх эрх нээсэн тухайн өдөртөө багтааж бүртгэлтэй имэйл хаягаар нь суралцагчид мэдэгдэнэ.

2.5. “Сургалтын дата бааз” гэж суралцагчийн суралцахаар бүртгүүлсэн тухайн сургалтын хөтөлбөртэй нийцсэн, онлайн сургалтын явцад статистик анализ хийх зориулалт бүхий програм дээр урьдчилан бэлдсэн өгөгдөл бүхий файл.

Гурав. Сургалт явуулах арга хэлбэр

3.1. Сургалт нь онлайн сургалтын платформд суурилсан, видео хичээл хэлбэрээр ямар нэг багшийн шууд оролцоогүй явагдана.

3.2. Сургалт нь сургалтын видео хичээлийг үзэх явцдаа нэгэн зэрэг урьдчилан бэлдсэн сургалтын дата бааз дээр ажиллаж явахаар зохион байгуулагдсан байна.

3.3. Сургалтын платформ нь хувийн компьютер (нөүтбүүх, лаптоп, суурин компьютер г.м)-ээс хандаж бүртгэлтэй имэйл хаягаараа нэвтэрсний дараа сургалтын видео хичээлүүдийг үзэх боломжтойгоор зохион байгуулагдсан байна.

3.4. Гар утас, таблет, пад зэрэг зөөврийн ухаалаг төхөөрөмжөөс сургалтын платформд хандсан тохиолдолд нэвтрэх боломжгүй байна.

Дөрөв. Суралцагчийн эрх, үүрэг

4.1. Суралцагчийн эрх

4.1.1. Сургалтын төлбөр төлөхийн өмнө өөрийн сонгосон шатны сургалтын хөтөлбөртэй урьдчилан танилцах боломжоор хангагдах.

4.1.2. Өөрийн бүртгэлтэй имэйл хаягийг ашиглан онлайн сургалтын платформд сургалт үргэлжлэх хугацаанд хүссэн үедээ нэвтрэх эрхтэй байх.

4.1.3. Тухайн шатны сургалтанд ашиглахаар урьдчилан бэлдсэн сургалтын дата бааз болон тухайн шатны сургалтын хөтөлбөрийг өөрийн бүртгэлтэй имэйл хаягаар хүлээн авах.

4.1.4. Сургалтын видеонд яригдаж буй агуулга сургалтын хөтөлбөрт дурьдсан агуулгатай тохирч байгаа эсэхэд хяналт тавих.

4.1.5. Сургалтын видеонд яригдаж буй агуулга сургалтын хөтөлбөрт дурьдсан агуулгатай тохирохгүй байна гэж үзвэл stateazy@gmail.com хаягаар дамжуулан өөрийн бүртгэлтэй имэйл хаягаар сургалт зохион байгуулагчид гомдол гаргах.

4.2. Суралцагчийн үүрэг

4.2.1. Онлайн сургалтын үйлчилгээний нөхцөлтэй урьдчилан танилцсаны дараа сургалтанд хамрагдахаар бүртгүүлэх.

4.2.2. Үйлчилгээний нөхцөл болон өөрийн сонгосон шатны сургалтын хөтөлбөртэй урьдчилан танилцсаны дараа сургалтын төлбөр төлж бүртгэлээ баталгаажуулах.

4.2.3. Зөвхөн gmail төрлийн имэйл хаяг ашиглан сургалтанд бүртгүүлэх.

4.2.4. Өөрийн бүртгэлтэй имэйл хаягаар хүлээн авсан сургалтанд ашиглахаар бэлдсэн сургалтын дата баазыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх.

4.2.5. Сургалтын платформд нэвтрэх эрхийг гуравдагч этгээдэд дамжуулан ашиглуулахгүй байх.

4.2.6. Өөрийн сонгосон сургалт үргэлжлэх хугацаанд багтааж сургалтын видео хичээлүүдийг үзэж судлах.

4.2.7. Сургалтын видеонд яригдаж буй агуулга сургалтын хөтөлбөрт дурьдсан агуулгатай тохирохгүй байна гэж үзвэл stateazy@gmail.com хаягаар дамжуулан өөрийн бүртгэлтэй имэйл хаягнаас сургалт үргэлжлэх хугацаанд багтааж сургалт зохион байгуулагчид гомдол гаргах.

Тав. Сургалт зохион байгуулагчийн эрх, үүрэг

5.1. Сургалт зохион байгуулагчийн эрх

5.1.1. Суралцагчид үйлчилгээний нөхцлийн дагуу шаардлага тавих.

5.1.2. Суралцагчийн буруугаас үүдэлтэй аливаа хохиролыг барагдуулахаас татгалзах.

5.1.3. Суралцагч нь сургалтын платформд тавигдсан видео хичээл, сургалтын дата бааз болон өөрийн бүртгэлтэй имэйл хаягийг гуравдагч этгээдэд дамжуулан хэрэглүүлсэнтэй холбоотой гарсан эд материал, оюуны өмчийн хохирлыг суралцагчаас нөхөн төлүүлэхээр гомдол гаргах.

5.2. Сургалт зохион байгуулагчийн үүрэг

5.2.1. Суралцагчид урьдчилан танилцуулсан хөтөлбөрийн дагуу онлайн сургалтыг зохион байгуулах.

5.2.2. Сургалтанд шаардлагатай сургалтын дата бааз, сургалтын хөтөлбөрийг сургалт эхлэхийн өмнө суралцагчийн бүртгэлтэй имэйл хаягаар хүргүүлэх.

5.2.3. Сургалт эхлэхийн өмнө суралцагчийн онлайн бүртгэлд бөглөж ирүүлсэн gmail төрлийн имэйл хаягаар сургалтын платформд бүртгэл үүсгэж, суралцагчид энэ тухай 24 цагийн дотор бүртгэлтэй имэйл хаягаар нь мэдэгдэх.

5.2.4. Суралцагч нь өөрийн бүртгэлтэй имэйл хаягаа ашиглан сургалт үргэлжлэх хугацаанд онлайн сургалтын платформд өөрийн хүссэн үедээ хувийн компьютерээс нэвтэрч видео хичээлүүдийг үзэх боломжоор хангах.

5.2.5. Үйлчилгээний нөхцлийн 4.1.5 болон 4.2.7 дугаар заалтыг үндэслэн суралцагчаас гаргасан гомдлыг 48 цагийн дотор шийдвэрлэж, суралцагчийн бүртгэлтэй имэйл хаягаар хариу мэдэгдэх.

Зургаа. Сургалтын төлбөр тооцоо

6.1. Сургалтын төлбөр нь тухайн онлайн сургалтын танилцуулгад дурьдсан үнийн дүнтэй байна.

6.2. Суралцагч нь сургалт эхлэхээс өмнө өөрийн сонгосон онлайн сургалтын төлбөрийг сургалт зохион байгуулагчаас ирүүлсэн дансанд 100% шилжүүлсэн байна.

6.3. Суралцагчийн бүртгэлтэй имэйл хаягаар сургалтын платформд бүртгэл үүсгэж суралцагчид мэдэгдсэнээр сургалт албан ёсоор эхэлсэн гэж үзэх ба сургалт эхэлснээс хойш сургалтын төлбөрийг бүтэн болон хэсэгчилсэн байдлаар буцаан олгохгүй.

6.4. Сургалт үргэлжлэх хугацаанд суралцагч өөрийн буруутай үйлдлээс болж онлайн сургалтын видео хичээлүүдийг үзэж чадаагүйгээс үүдэлтэй хохирлыг сургалт зохион байгуулагч хариуцахгүй.

0 comments:

Post a Comment