Tuesday, March 2, 2021

Нэг түүврийн Т тест гэж юу вэ? Хэрхэн бодох вэ?


Танд өөрийн судалгаанаас гарсан үр дүнгийн тоон үзүүлэлтийг өөр бусад судлаачдын үр дүнтэй харьцуулах, тэгснээрээ хоёр тусдаа судалгааны үр дүнгүүд хоорондоо нийцэж байгаа эсэхэд хариулж өгөх хэрэгцээ шаардлага тулгарч байсан уу? 

Энэхүү хичээлээр нэг түүврийн Т тест гэж юу болох? Бид ямар төрлийн статистик анализ хийх үед түүнийг ашигладаг талаар тайлбарлалаа. 

Т тест гэж юу вэ? H0 болон H1 таамаглал гэж юу вэ?


Ямарч статистик анализ таамаглал дэвшүүлэхээс эхэлдэг. Улмаар статистик бодно гэдэг маань дэвшүүлсэн таамаглалыг математик аргуудыг ашиглан өгөгдсөн нөхцлийн хүрээнд батлах, эсвэл няцаах арга ажиллагаа юм. 

Тэгвэл энэхүү хичээлд Т тест гэж юу болох? Т тест бодох үед таамаглал хэрхэн дэвшүүлдэг вэ? зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа. 

Тойм статистик хэрхэн бодох вэ?


Ямарч том сэтгүүлд хэвлэгдсэн, ямарч шилдэг эрдэм шинжилгээний өгүүллийн хамгийн чухал үр дүнгийн хэсэг бол baseline characteristic буюу тойм статистик бодсон үр дүнгийн хүснэгт байдаг шүү. За тэгвэл энэхүү видеонд тойм статистик хэрхэн боддог талаар тайлбарласан байгаа.

Хэвийн тархалтын шинжүүр гэж юу вэ? Яагаад хэрэгтэй гэж?


Статистик анализ хийхэд хэрэглэж буй математик аргууд маань тухайн өгөгдсөн тоон мэдээллийг хэвийн эсвэл хэвийн бус тархалттай байх нөхцөлийг шаарддаг. Хэвийн тархалттай тоон өгөгдлийн хувьд ашиглах ёстой математик аргыг хэвийн бус тархалттай тоон өгөгдлийн хувьд ашиглаж орхивол таны статистик анализ буруу болжээ гэсэн үг. 

Ингэхэд хэвийн тархалттай эсэхийг яаж мэддэг хэрэг вэ? Түүнийг SPSS програмд хэрхэн хийх вэ?

Сургалтууд