Monday, May 17, 2021

Хазард регресс гэж юу вэ?


Хорт хавдартай өвчтөнд нэгэн шинэ төрлийн туршилтын эмийг ямар нэг эмчилгээний үр нөлөөгүй эм буюу плацеботой харьцуулан үр дүнг нь судалсан байг. Тэгвэл шинэ туршилтын эмийг үнэхээр үр дүнтэй эм мөн эсэхийг бид өвчтөний насыг уртасгаж чадаж байна уу гэдэг үзүүлэлтээр тооцох нь хамгийн зүйтэй байдаг.

Энэ төрлийн статистик анализыг амьдрах чадварын шинжилгээ гэж нэрлэдэг ба Хазард регресс бол үүний үндэс суурь болдог.

Monday, May 10, 2021

Логик регресс гэж юу вэ?


Та судалгаа хийхдээ ӨВЧТЭЙ болон ӨВЧИНГҮЙ гэсэн хоёр бүлэг хүн амыг сонгож аваад харьцуулж байнаа гэж бодъё.

Тэгвэл таны судалгаа ямар төрлийн судалгаа болж таарах вэ, үүнээс улбаалаад ямар төрлийн статистик анализ хийх юм бэ, статистик анализ хийгээд гарсан үр дүнг хэрхэн зөв зүйтэй тайлбарлах вэ? зэрэг асуултын хариуг тус богино видео хичээлийг үзсэнээр авах боломжтой.

Friday, April 30, 2021

Шугаман регресс гэж юу вэ?


Судалгаагаар цуглуулсан тоон мэдээллүүд хоорондоо хамааралтай эсэхийг шалгадаг хамгийн суурь боловч хамгийн түгээмэл ашиглагддаг хамаарлын шинжилгээ бол шугаман регрессийн шинжилгээ юм.

Харин та шугаман регрессийн шинжилгээ гэж юу болох, ямар нөхцөлүд хангагдсан байх ёстой вэ зэрэг суурь ойлголтын талаар мэдэхийг хүсч байвал энэхүү богино видео хичээлийг сонирхож үзээрэй.

Сургалтууд